“Nissan” Оросоос мянга шахам “Terrano” маркийн машинаа татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-08 11:48:21
МОСКВА./TASS/. “Nissan” автоконцерны Оросын дилер “Ниссан Мэнуфэкчуринг РУС” НХН Оросоос 2016 оны 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртлэх хугацаанд үйлдвэрлэгдсэн “Террано” загварын 976 ширхэг дунд гарын жийпээ эргүүлэн татахаар болжээ. Энэ тухай Холбооны улсбн техникийн тохируулга, хэмжил зүйн агентлаг мэдээллээ.

“Эхлэлийн түвшний иж бүрдэлтэй зарим машинуудад буруу ангиллын руль тавьсан байж магадгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор жолооны дамар нь жолооны гол дээрх жолооны унтраалгатай буруу сууж угсрагдсан байх магадлалтай” хэмээн уг мэдээлэлд дурджээ.

Энэ нь утас гэмтэхэд хүргэж болзошгүй ба улмаар аюулгүйн дэрний гэмтлийн дохиолол залгагдах магадлалтай гэж Росстандарт анхааруулж байгаа юм.

Дээр дурдсан машинуудад жолооны дамарыг нь, шаардлагатай тохиолдолд жолооны унтраалгыг нь сольж өгөх аж. Засварын бүх ажлуудыг машин эзэмшигчдэд үнэ төлбөргүй хийж өгөх гэнэ.
О.Барс 
 
Холбоотой мэдээ