Улаанбуудайн үрэлгээ үндсэндээ дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-06 14:43:34
Булган /МОНЦАМЭ/Булган аймагт энэ жилийн улаанбуудайн тариалалт үндсэндээ дуусаад байна гэж аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Нийтдээ 42,5 мянган га талбайд үр тариа тариалахаас 41,5 мянган га-д буюу 97,5 хувьд нь тариалалт хийсэн байна. Хүн амын хүнсний гол хэрэгцээ гурил, талх болох улаанбуудай 39,9 мянган га талбайд суулгаад байгаа юм. Харин арвай 352,0, овьёос 351,0, бог будаа 12,8, хөх тариа 66,0 гурвалжин будаа 712,0 га-д тариад байгаа юм.
Орхон, Хангал, Тэшиг, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр суманд үр тарианы тариалалтыг 111,6-131,3 хувь биелүүлсэн дүнтэй байна.
Төмс, хүнсний ногооны тариалалт удаашралтай, үрсэлгээгээ талбайд шилжүүлэхгүй цаг агаарын төлөвийг харж байгаа аж. Төмс 318,5 га тариалж, 62,0, хүнсний ногооны үрийг 108,6 га талбайд суулгаж, 42,6 хувийг тариалаад байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ