Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийгмийн сүлжээгээр санал өгч болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажил зургадугаар сарын 5 буюу өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 10 хүртэл орон даяар үргэлжилнэ.
“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” УИХ-ын тогтоолыг өнгөрөгч долоо хоногт УИХ-аас баталсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр мэдээлэл хийв. Мэдээлэлд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар, Ж.Батзандан нар оролцлоо.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллийн эхэнд "Одоогоос 26 жилийн өмнө 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж байсан. Тэр үед Монгол Улсын Үндсэн хууль "Их цааз" нэртэйгээр 70 зүйлтэй хэлэлцэгдэж байсан. Тэр үед мөн Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргаж байсан байдаг. Түүнээс хойших хугацаанд улс орны нийгмийн амьдрал ч, бас дэлхий дахин ч ихээхэн өөрчлөгдлөө. Үндсэн хууль цагийн шалгуурыг дааж ирсэн ч нэмэлт өөрчлөлт оруулах асуудал олонтаа яригдаж, УИХ-ын хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, гишүүд ч тодорхой төслүүд санаачилж, улс төрийн намуудын түвшинд зөвшилцөл явагдаж, нийгэмд хүлээлт үүсээд байгаа билээ.
Гэхдээ шинэ Үндсэн хууль батлах бус зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа учир манай Үндсэн хууль урт настай, Монголын нийгмийн хөгжлийн замыг хуульчилсан Монголын ард ард түмний бүтээл, нийгмийн талуудын зөвшилцлийн гэрээ юм. Иймд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээрээ хэлэлцүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн хүрээнд ард түмний оролцоог бүрэн хангаж, ил тод нээлттэй хэлэлцүүлнэ. Энэ хэлэлцүүлэгт Монгол Улсын насанд хүрсэн 2 сая гаруй иргэн оролцох боломжтой" гэлээ.

Нийт 95 хоног үргэлжлэх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн зохион байгуулалтын хувьд Нэгдүгээрт: баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гардан хариуцна. Мөн төрийн бүх байгууллага, яам, агентлагууд чиглэл чиглэлээрээ, улс төрийн намууд гишүүдээрээ, хууль, шүүхийн байгууллагууд тус бүр хэлэлцэж, саналаа нэгтгэн ажлын хэсэгт ирүүлэх юм.
Засгийн газрын дэргэдэд 1111 төв, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба иргэдийн саналыг авна. Нийгмийн сүлжээгээр ч мөн регистрын дугаараа ашиглан хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм байна. Үүгээр гадаад дахь монголчуудад ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт оролцох боломж олгож байгаа аж.
Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр онолын хялбаршуулсан тайлбар боловсруулж тараах, төслийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах юм. Ингээд нийт саналыг Ажлын хэсэг авч нэгтгэн, олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн 10 дугаар сарын 1-нд хуулийн төслийг бэлэн болгож, өргөн барих юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ажлын дэд хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат энэ үеэр "Ардчилсан шинэ Үндсэн хуульд олон сайн тал бий ч гэлээ дутагдал доголдолтой, бүдэг бүрхэг зүйл ч бас байна. Ялангуяа сүүлийн үед ардчиллын үнэлэмж ихээхэн буурсан, үүнээс үүдэлтэйгээр төрийн үйл ажиллагаа, улс төрийн тогтолцоонд асуудал үүсч байна. Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг дээр маргах зүйл байхгүй. Харин ямар асуудлын хүрээнд хийх, олон түмний оролцоог хэрхэн хангах вэ гэдэгт анхаарах нь чухал. Энэ үндсэн дээр ард иргэдийнхээ оролцоог хангах нь чухал гэж улс төрийн намууд үзээд төслийг ард нийтээр хэлэлцүүлж саналыг нь авах өргөн хүрээтэй энэ ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм" гэлээ.
УИХ-ын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Ж.Батзандан "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ихээхэн ул суурьтай хандаж иргэд олон нийт, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, төрийн институциудын санал бодлыг сонсож төсөлд тусгах үүднээс гурван сарын хугацаанд улс орон даяар томоохон хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийхээр болсон. Улс төрийн намууд ерөнхийдөө ойлголцолд хүрч байгаа, хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй байр сууриа нэгтгэж нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байгаа" гэлээ.
УИХ-ын гишүүн, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Занданшатар "Үндсэн хууль бол нийгмийн бүх давхаргын ард түмний зөвшилцлийн гэрээ. Гэвч Үндсэн хуульд 2000 онд тун хариуцлагагүй хязгаарлагдмал байдлаар өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийг задалж, системийг нь бугшилд хүргэсэн. 17 жил маргааны бай болж ирсэн 6 багц сэдвээр энэ удаад хэлэлцүүлэг өрнүүлнэ. Эрдэмтэн судлаачид, олон салбарын төлөөлөл олон удаагийн хэлэлцүүлэг хийсний эцэст багцлан ард түмнийхээ гар дээр тавих болж байна.

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг
1.Төрийн албыг хэрхэн тунгалагшуулж, сонгон шалгаруулалтад тулгуурласан урт хугацаатай, тогтвортой болгох,
2. Хариуцлагын тогтолцоог хэрхэн сайжруулах,
3. Засаглалын хуваарилалтыг хэрхэн оновчтой болгох,
4.Хүний эрхэд суурилсан нийгмийг хэрхэн цогцлоох гэсэн дөрвөн том сэдвийн хүрээнд явуулна. Эс бөгөөд нээлттэй задгай хэлэлцүүлбэл туг сүлдээ өөрчлөх, Үндсэн хуулийн нэрээ өөрчлөх гэх мэт санал гарч эхэлдэг" гэв.
Өнөөдрөөс ийн эхэлж буй нийгмийн зөвшилцлийн чухал баримт бичиг болох энэхүү хэлэлцүүлэгт иргэн бүрийг идэвхтэй оролцон ул суурьтай, няхуур хандаж санал бодлоо ирүүлэхийг нийт иргэддээ уриалж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал