Монголын сагсчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аваргад оролцох хоёр багийг шалгаруулах зорилго бүхий олон улсын томоохон цуврал 13 уралдааны нэг болох Сагсан бөмбөгийн гурвын эсрэг гурав төрлийн “Fiba 3x3 Ulaanbaatar Challenger” тэмцээнийг Монгол Улс албан ёсны эрхтэйгээр Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ.
“Fiba”-гийн дүрмийн дагуу дэлхийн томоохон 12 багийг эл тэмцээнд урьж оролцуулж буйгаараа онцлогтой юм. Бразил, Япон, Австрали, Испани, Европын таван багаас гадна монголын тав, нийт 16 баг хүч сорьж байна.
"Монголын 3х3" Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав ярихдаа, “Манай тамирчдын хувьд мэргэжлийн өндөр түвшний тамирчидтай тоглож буй учир маш том шалгуур болж байна.

“Гурвын эсрэг гурав” Сагсан бөмбөгийн холбоо маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирлээ. Өнгөрсөн хоёр жилд манай монголын тамирчид Дэлхийн оюутны наадмаас Алтан медаль, Няньжин хотод болсон тэмцээнд Дэлхийн өнгөрсөн оны аварга багийг хожиж амжилтаа ахиулан Японд болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан. Цаашид “Fiba”-тай хамтарсан гэрээний дагуу мэргэжлийн түвшний тэмцээнүүдээс гадна 16-23 насны хөгжлийн хөтбөлбөрийг хэрэгжүүлнэ. "Гурвын эсрэг гурав" төрлийн тэмцээний хувьд тамирчдын хувийн болон багийн тоглолтын амжилтаас улсын эрэмбийг тогтоодог. Олон тэмцээнд оролцох тусам оноогоо цуглуулж томоохон тэмцээнд өрсөлдөх эрхээ авдагаараа онцлогтой. Онлайн системээр шүүдэг. Одоогоор 16 баг 4 зоннд хуваагдан тоглож байна. Маргааш төгсгөлийн шигшээ тоглолт болж, эхний дөрвөн байрыг шалгаруулна. Үүнээс хоёр баг нь дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөнө” гэлээ.
Монголоос Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан “UB Garuda” буюу Улаанбаатар Хангарьд багаас гадна лигийн тамирчдаас бүрдсэн Архангай, Өмнөговь, Сүхбаатар багууд оролцож байна. Мөн эл тэмцээнд өнгөрсөн жилийн "ФИБА 3х3"-ийн Дэлхийн аварга, чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булутын ахалсан “Novi Sad Al Wahda” баг, “World Tour”-ийн аварга Словений “Ljubljana” зэрэг дэлхийн шилдгүүд өрсөлдөж байгаа юм.
Дашрамд дурдахад манай баг тамирчид чансаагаар дэлхийн улс орнуудаас 160-т бичигдэж байсан бол богино хугацаанд 66-д эрэмбэлэгдээд буй аж. Тэмцээнийг дэлхийн 140 оронд шууд дамжуулан үзүүлж байна.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал