Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслүүдийг өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Тэрбээр эхлээд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн.
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ: 50 сая евро;
Зээлийн хүү (жилийн): 0,15 хувь;
Хугацаа: 28 жил;
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 5 жил.
Хөнгөлтийн түвшин: 51.8%
Зээлийн хөрөнгөөр дараах салбарын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тохиролцоод байгаа юм байна. Үүнд:
1. Хөдөө аж ахуй;
2. Дэд бүтэц;
3. Боловсрол;
4. Байгаль орчныг хамгаалах.
Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил гэснийг 28 жил, Төслийн гэрээний үнийн дүнгийн 95%-ийг санхүүжүүлнэ гэснийг 100% зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгасан гэж сайд Ж.Мөнхбат хэллээ.
Дараа нь тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2017 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларыг санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байна.
Санхүүжилтийн ерөнхий мэдээлэл:
Зээлийн хэмжээ 9.06 сая ам.доллар
Хүүгийн хэмжээ 1.25%
Үйлчилгээний шимтгэлийн хэмжээ 0,75%
Эргэн төлөх хугацаа 25 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил)
Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад оршиж байгаа юм байна.