"Fab lab" буюу 3D принтерийн лаборатори нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-29 13:55:51

Maker' s Lab - нээлттэй форумын хүрээнд өнөөдөр "Fab lab" буюу 3D принтерийн лаборатори МТҮП-д  нээлтээ хийв.

Нийгэм, эдийн засгийн олон салбарт шаардлагатай гурав хэмжээст биетийг бүтээхэд, ялангуяа эх загварыг прототип бүтээж туршихад “3D Ultimaker 2” принтерийг ашиглах /хэвлэх/ юм. Энэхүү нээлтийн ёслолд Аж үйлдвэрийн яам, БСШУЯ, МТШХХГ, ШУТИС, МУИС-ийн төлөөлөл оролцож шинээр нээж буй "Fab lab"-тай танилцлаа.

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Code4GreenUB” төслийн хүрээнд хэрэгжүүлэгч “Стартап Монголиа” ТББ болон Дэлхийн банк, Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/, OIL-Нээлттэй инновацийн Лаб байгууллагууд “Maker’s week”/Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/ арга хэмжээг энэ сарын 26-30-нд МТҮП, OIL-Нээлттэй инновацийн лабораториудад тус тус зохион байгуулж байна.

Энэхүү “Үйлдвэрлэгч, бүтээгчдийн 7 хоног” нь Нээлттэй форум, сургалт, 3D принтерийн лабораторийн нээлт гэсэн 3 хэсэгт хуваагдан зохиож байгаа юм. Тус арга хэмжээгээр Maker’s Lab гэж юу болох, 3D принтерийг хэрхэн ашиглах талаар мэдлэг хуримтлуулж, бусад улс орнуудын лабораториудын танилцуулга сонсож, хэрэгжүүлж буй жишээ, туршлагаас суралцаж, Монголд Maker’s Lab-ыг хэрхэн амжилттай хөгжүүлэх боломжуудын талаар танилцуулж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ