Архинд донтолтыг ёс суртахууны доголдол гэж үзэх тухай хуулийг Америкийн шүүх дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-31 11:17:31
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын хуулиар архинд донтолтыг ёс суртахууны доголдол гэж үзэх бололтой. Калифорни муж улсын Сан-Франциско хотын давж заалдах шатны шүүхээс 2008 онд жолоо барьж явах үедээ архи уусан гэх шалтгаанаар баривчлагдсан Мексикийн иргэн Саломон Ледесма-Косиногийн хэргийг авч хэлэлцэх явцад ийм шийдвэр гаргасан байна.

Удаан үргэлжилсэн шүүхийн хянан хэлэлцэх ажиллагааны явцад Америкийн цагаачлалын хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлтүүд нь  "уудаг хүмүүс"-т хамаарах эсэх тухай асуудлыг хөндсөн байна. Гэтэл АНУ-д үүнийг зөвшөөрдөггүй хууль байдаг бөгөөд архи уудаг хүнийг “ёс суртахуунаа алдсан хүн" гэж үздэг байна.

Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийг сайшаан дэмжсэн аж. Шүүхийн үзэж байгаагаар, архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс нь орчин тойрны хүмүүст илүү аюултай байдаг гэж үзэх үндэслэл АНУ-ын Конгресст байсан ажээ.

Үүнээс өмнө тус шүүхийн цагаачлалын коллеги "архинд донтох нь сэтгэлийн тэнхээгүй байгаагийн үр дагавар бус харин өвчин" гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин шинээр гаргасан шийдвэр нь өмнөх шийдвэрийг үгүйсгэж байгаа аж. Гэхдээ шүүгчдийн дотор үүнтэй санал нийлэхгүй хүн ч байжээ.

Мексикийн цагаачийн өмгөөлөгч хэлэхдээ "энэ шийдвэр нь архинаас хамааралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхаж буй хэрэг" гэж мэдэгджээ.
О.Барс 

 

 


Холбоотой мэдээ