Вакцинд хамрагдсаны дараа дахин шүлхий өвчин туссан тохиолдол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-31 09:17:16

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт одоогийн байдлаар Цэнхэрмандал, Бор-Өндөр суманд цэцэг өвчний, Галшар суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн Батноров сумын 32 үхэр, Баянхутаг сумын 37 үхэр давтан вакцинд хамрагдсаны дараа дахин шүлхий өвчин туссан байна.
Тиймээс Хэнтий аймагт оношлогдсон боом, шүлхий, цэцэг, галзуу өвчний 269 голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, бог малыг угаалгад хамруулах талаар нийтээр дагаж мөрдөх журам гаргахаар аймгийн Онцгой комиссын хурлаар шийдлээ.

 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ