Багдад хотод хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 27 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-31 08:49:13
МОСКВА./TASS/. Мягмар гарагт Иракийн нийслэл Багдад хотод болсон хоёр дэлбэрэлтийн улмаас наад зах нь 27 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан тухай “Al Arabiya” телевиз мэдээллээ.

Өнгөрсөн шөнө “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Багдадын Эль-Каррада хороололд тэсрэх бодисоор дүүргэсэн автомашиныг дэлбэлсний улмаас 16 хүн амиа алдаж, 75 хүн шархаджээ.

Хоёрдахь дэлбэрэлт өглөөгүүр Аш-Шухадаа гүүрний дэргэд болсон ба тэсрэх бодисыг мөн л автомашин дотор хийсэн байжээ. Дэлбэрэлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 35 хүн шархадсан байна. Хоёрдахь дэлбэрэлтийн хариуцлагыг хэт даврагч бүлэглэлүүдийн аль нь ч хүлээгээгүй байгаа аж.
 
О.Барс 

 




Холбоотой мэдээ