Аймгийн аварга тогоочдыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-30 21:03:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн аварга тогооч шалгаруулах уралдааныг ХХААГ-аас МСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.  Уралдаанд Баян-Өндөр, Баягол, Бүрд, Бат-Өлзий, Төгрөг, Уянга, Нарийнтээл, Арвайхээр сумдын 27 тогооч оролцож, хоол хийх гурван төрлөөр өрсөлдсөн юм.
Махаар хийх иж бүрдэл хоол, Шувууны махаар хийх иж бүрдэл хоол, Дотор махаар хийх иж бүрдэл хоол хийж ур чадвараа сорьсон уг уралдаанд Арвайхээр сумын 6-р цэцэрлэгийн тогооч Б.Лхагвадаш тэргүүн байр эзэлж, Арвайхээр палас” рестораны тогооч Д.Бадамханд дэд байр, “Nomadic” рестораны тогооч н.Хадхүү гутгаар байранд шалгарчээ.
Тусгай байрт Баян-Өндөр сумын цэцэрлэгийн тогооч Х.Энхтайван, Арвайхээр сумын “Гэрэл” рестораны тогооч Б.Бадамханд, “Алтан холбоо” зоогийн газрын тогооч Л.Буян-Арвижих нар шалгарсан байна.
Аймгийн тогооч нарын ур чадварын түвшинг Монгол Улсын жишигт ойртуулах, хоолны хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн чадвар, чадамжийг нэмэгдүүлэх нь уг уралдааны зорилго байв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ