Арвайхээрчүүд автомашин, тамхинаас татгалзаж жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-30 20:54:10
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Арвайхээрт “Тамхинд үгүй гэж хэлье” уриатай "Арвайхээр кросс - 2017" сэдэвт бүх нийтийн үйл ажиллагаа 5-р сарын 27-ны өдрийн бямба гарагт явагдаж өнгөрлөө. "Дэлхийн тамхигүй өдөр", "Автомашингүй өдөр"-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй уг арга хэмжээнд Арвайхээр сумын 11 багийн иргэд, төрийн бус байгууллагууд, МСҮТ-ийн сурагчид зэрэг 2000 орчим иргэн оролцож, дугуй болон явган алхалтаар жагссан юм.
Мөн кросс гүйлт, унадаг дугуйн уран үзүүлбэр, АХА тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан иргэдийг шагнаж урамшуулав. Энэ өдөр аймгийн Цагдаагийн газраас авто машины урсгалыг 16 цаг хүртэл хорьсон байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ