Чацаргана 90 гаруй га талбайд суулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-29 18:50:15
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ жил “Жимс жимсгэнэ” хөтөлбөр гаргаж, “Чацаргана” төслийг хэрэгжүүлэхээр 994,2 сая төгрөгийн төсөв батлуулсан билээ. Энэ жил чацарганыг 310 га-д тариалахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 93,3 га талбайд 116600 ширхэг суулгац суулгаад байна.
Чацарганы тариалалтын 30 хувийг хавар хийсэн бөгөөд үлдэх хэсгийн намар тариалахаар болжээ. Бугат, Рашаант суманд энэ хавар чацаргана суулгалгүй намар тариалахаар хойшлуулсан байна.
-Нийт 775,0 сая төгрөгийн 387500 ширхэг суулгацыг  2017 онд 40, 2018 онд 60 хувийг олгох нөхцөлтэйгээр 4 багц болгон   тендер зарлан Өвөрхангай аймгийн “Хархорин” ХК, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Хаан жимс” ХХК иуд тус бүр 2 багцад шалгарч нийлүүлэхээр гэрээ хийлээ. Хаврын тариалалттай худаг гаргах, хашаа барих ажлууд давхцаж байгаа тул сумдаас өөрсдийнх нь  саналаар  тариалах талбай, авах суулгацын тоог авч тариалалтын ажлыг зохион байгууллаа гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярьлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ