Завханд "Бид эх орны эзэд" өртөөчилсөн сургалт уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-29 17:05:04
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумд “Бид эх орны эзэд-II” өртөөчилсөн сургалт уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Бид эх орны эзэд II өртөөчилсөн уралдааныг энэ жил аймгийн ОБГ, ЗХ-ний 325 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 39 болон 43 дугаар анги, Эх орон-36 хөтөлбөрийн үндэсний сургагч багш нарын баг, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Завханхангай ОНХХ-тэй хамтран зохион байгуулжээ.
Өртөөчилсөн сургалт уралдаанд Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн сумын дөрвөн сургуулийн 10 дугаар анги, бүлгийн 108 хүүхэд оролцсон байна.
Сургалт уралдааны эхний өдөр таван төвийн 15 өртөөгөөр аялуулж, дадал чадвар, арга зүйг түгээсэн бол хоёр дахь өдөр нь эхний өдрийн заасан зүйлээ шалгасан марш тактикын тэмцээн болжээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ