Сүү үнэ орж 1000 төгрөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 18:15:45

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд сүүлийн үед сүү ховордож нэг литр сүү 1000 төгрөгт хүрчээ.

Энэ жилийн хувьд сүү эрт ховордож  энэ өвөл үнэтэй байх төлөвтэй байгааг худалдаачид хэлж байна. Мөн аймгийн хэмжээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 11,9 хувиар, өмнөх сараас 3,5 хувиар   өссөн үзүүлэлттэй гарчээ. Өсөлтөнд хүнсний бараа үйлчилгээний үнэ 22,3 хувиар өссөн, хувь хүнд чиглэсэн үйлчилгээ 11,5 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж аймгийн Статистикийн  хэлтсийн мэргэжилтэн С.Сармандах мэдээллээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ