Аймгийн ОБГ-ын алба хаагчид сэтгэл зүйгээ хөгжүүлэх талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-25 13:15:50
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газрын биеийн тамирын талбайд албан хаагчид бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл хийх талбайгаа өөрсдийн хүчээр байгуулж, тохижуулан 05 дугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийжээ.

Уг сэтгэл зүйн талбай нь барилгын хийц бүтээцийн хэсэгчлэл, төмөр гүүр, дүүжин давцан, гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, хорт хий утаатай, саадтай байгууламж, давах саад, мушгиа модон гүүр, хөдөлгөөнт дүүжин гүүр, тороссоор дамжин буух зэрэг бүрдэл хэсгүүдтэй.

Энэ талбайг байгуулснаар Онцгой байдлын нийт албан хаагчид өдөр тутам бэлтгэл сургуулилт хийх, мөн энэ чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдэд ч бэлтгэл хийж болох ач холбогдолтой юм.  

Сэтгэл зүйн талбайн нээлтээр зохион байгуулсан “Ажил мэргэжлийн аварга шалгаруулах” тэмцээнд нийт 7 багийн 56 тамирчин оролцож, хувийн амжилт, баг тус бүрээр хамгийн богино хугацаанд алдаагүй гүйцэтгэсэн байдлаар дүгнэж, шалгарсан салаа, бүлгүүдийг байгууллагын зүгээс өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ