Төрийн албан хаагчдын анхны бүсийн сургалтад Сонгино сум багаараа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-24 20:47:29
Завхан/МОНЦАМЭ/. “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт уралдаанд багийн дүнгээр Сонгино сумын хамт олон түүчээлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Харин удаах байруудад Түдэвтэй, Сонгино, Баянтэс сумууд тэргүүлжээ. Түүнчлэн төрийн байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албыан хаагчдын нөхөрсөг спорт, урлагийн тэмцээнүүдэд нэгдсэн дүнгээр урлагийн төрөлд Сантмаргаз сум, спортын төрөлд Түдэвтэй, Сонгино, Баянтэс сумууд тэргүүлжээ. Мөн үеэр Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 122-р захирамжийн дагуу төрийн үйлчилгээний стандартын хэрэгжилтийг газар дээр нь үзэж шалгаруулахад  Асгат сумын Эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаараа тэргүүн байр эзэлсэн байна. Төрийн албан хаагчдыг зөвхөн сургалт, хичээлээр шахахаас илүү ажил мэргэжлийн ур чадварыг нь шалгасан уралдаан тэмцээнүүдийг хослуулсан нь анхны  бүсийн сургалт бусад сургалтуудаас онцлог давуу боллоо. Ирэх зургадугаар сараас эхлэн хуваарийн дагуу зүүн болон, урд бүсийн сургалтууд хийгдэх ажээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ