Үндэсний бичиг үсгийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-23 11:52:48
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг энэ сарын 20-нд аймгийн  Нийтийн номын сангаас ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр тэмдэглэлээ. Тус баярын арга хэмжээг Монгол Улсын ерөнхийлөгчийн 2003 оны 06-р сарын 25-ны 105 тоот зарлигийг хэрэгжүүлэх, Үндэсний бичиг соёлоороо бахархах үзэл, ухамсрыг олон түмний оюун санаанд төлөвшүүлэх, сурах, судлах эрмэлзлэл төрүүлэх, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хийсээр уламжлал болоод байна.

Үндэсний бичиг үсгийн баярын өдрөөр насанд хүрэгчид, ахлах дунд ангийн сурагчид гээд 100 гаруй оролцогчдын дунд “Зөв сайхан бичигтэн”, “Уран бичигтэн”, Монгол бичгийн түргэн уншлагын уралдаануудыг зохиож, шүүгчээр нь “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, “Бичиг соёл боловсролын төв”-ийн тэргүүн Д.Ганбаатар, БСУГ-ын мэргэжилтэн Н.Энхгэрэл нар ажиллажээ.

Үндэсний бичиг үсгийн баярын үеэр Монгол бичгийн бүтээлийн болон үнэт ховор номуудын үзэсгэлэн гарчээ. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төвшрүүлэх, Цэнхэр сумын тухай 1948-1990 онд "Архангайн үнэн" сонинд хэвлэгдсэн мэдээ зураг материалуудыг эмхэтгэсэн түүхэн номыг санаачлан хэвлүүлж аймгийн болон сумдын номын сангуудад хандивлалаа. 


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ