Ноолуурын үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 17:30:20
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүхий эдийн зах дээр өнөөдрийн байдлаар ноолуур /өнгөт/ 1 кг нь 57.000, цагаан ноолуур 1 кг нь 68.000 төгрөгийн ханштай байна.
Харин үхрийн шир хэмжээнээсээ хамаарч 10-25 мянга, адуун дэл сүүл 7000 төгрөг, хонины нэхий 3000 төгрөг, ямааны арьс 200-300 төгрөгийн ханштай.
Ойрын өдрүүдэд ноолуурын ханш унасантай холбоотойгоор малчдаас нийлүүлэлт ч тааруу байгаа юм байна. Улирагч долоо хоногийн эхээр ноолуур 65 мянга орчим төгрөгийн ханштай байсан бол энэ долоо хоногт 8000 төгрөгөөр буураад байгаа аж.
                                                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ