УИХ дахь намуудын бүлгийн хуралдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-22 08:44:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Тодруулбал, Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болж, энэ 7 хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх юм. 
 
УИХ-ын энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай зэрэг асуудлууд орж ирээд байна.
 
Б.Туул

 
 
Холбоотой мэдээ