Цэцэрлэгүүд багш нараа солилцон ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:08:22

Төв, хөдөөгийн цэцэрлэгүүд багш нараа солилцон ажиллаж байна.

Тодруулбал, аймгийн төвийн 1, 3, 7 дугаар цэцэрлэгийн багш нар Эрдэнэдалай сумын цэцэрлэгт, Эрдэнэдалайн багш нар аймгийн төвийн дээрхи цэцэрлэгүүдэд тус бүр долоо хоногийн хугацаатай ажиллаж байгаа ажээ. Ингэснээр багш нар сургалтын сайн арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго болон бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөр өөрийн санаачлан ашиглаж байгаа сургалтын арга зүй, амжилтад хүрсэн сайн туршлагууд цэцэрлэгийн багш нарт олон бий. Үүнийг зөвхөн тухайн цэцэрлэг, багш л ашиглаад байх биш өөр бусаддаа түгээх, ингэснээр сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжид  амжилт жигд сайн ахиж, багш нарын ур чадвар ч сайжрах сайн талтай хэмээн Боловсролын газрын дарга Ц. Бумангэрэл багш солилцооны хөтөлбөрийн зорилгыг тодотгон хэллээ.

Багш солилцоо энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Эхний удаагийн багш солилцооны үр дүнг нягтлаад цаашид өөр суманд үргэлжлүүлэх юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ