Залуучуудын өдөртэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСар бүрийн 15-ныг Залуучуудын өдөр болгох захирамжийг өнөөдөр аймгийн Засаг дарга гаргалаа.
Залуучуудын санал санаачлагыг дэмжин орон нутагтаа үр бүтээл, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх, тэдний нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү залуучуудын өдрийг тодотгон товлосон байна.
Энэ өдөр залуучуудын дунд соёл, спорт, танин мэдэхүйн чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж хэвших, үүнд залуучуудыг идэвхитэй оролцуулж байх үүргийг сумын Засаг дарга нар болон байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад өгсөн байна.
Сар бүр Залуучуудын өдөртэй байх санаачлагыг “Хариуцлагатай залуу манлайлагч” клубээс гаргаж, аймгийн Засаг даргад уламжилснаар дээрхи шийдвэр гарчээ.
Дундговь Т. Отгонтуяа