“Өвөл өнжихгүй” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 13:53:19

Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас “Өвөл өнжихгүй” аяныг өнгөрсөн 7-р сараас эхлэн үе шаттай өрнүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж байна.

Энэ хүрээнд аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг бүтээдэг мал аж ахуйн салбараа өвөлжүүлэхэд аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоог хангасан ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

Увс аймаг 10967 малчин өрхтэй бөгөөд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчид 50100 тонн өвс бэлдэх ёстой ч өвс тэжээлийн гарц муу байсан тул 35667 тонн өвс хадаж аваад байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 245.7 тонн өвс, 102.4 тонн тэжээл бэлтгэн нөөцөлжээ. 2013 оноос эхлэн Аймгийн аюулгүйн нөөцийг бэд буюу царгасаар бэлтгэдэг болсон байна.

Өнгөрсөн онд Увс аймаг 2.5 сая толгой мал тоолуулж, хаврын мал төллөлтөөр нэг сая орчим төл хүлээн авсан билээ. Урьдчилсан байдлаар Увс аймагт энэ жил гурван сая шахам мал өвөлжих төлөвтэй байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ