Их замын хажууд нийтийн бие засах газар барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 13:48:57

Архангай аймгийн төв захын урд Цэцэрлэг хотоор дайран өнгөрдөг их замын хажууд нийтийн бие засах газар ашиглалтанд орлоо.

Хот гэх өнөр өтгөн нэг айлд зайлшгүй шаардлагатай юм “ОО” байдаг. Тэгвэл уг бие засах газрыг орон нутгийн сангаас 50239546 төгрөгийг гарган бариулжээ.

“Мөнгөн жолоо-Ар” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Нийтийн бие засах газрыг зориулалтын дагуу ашиглаж, түүний орчин тойрныг автомашины зогсоол, аялал жуучлалын үйлчилгээ үзүүлэх цэг байгуулан тохижуулахыг Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас зөвшөөрч, Засаг дарга Э.Оюунчимэг захирамж гаргасныг аймгийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн а/339 тоот захирамжаар хүчингүйд тооцож, орон нутгийн өмчид хэвээр үлдээсэн түүхтэй. Хүний хөл хөдөлгөөн ихтэй, худалдааны төвүүд олноор төвлөрсөн энэ газар “ОО” барьсан явдал нь оновчтой шийдэл гэж олон хүн ярьж байна.

“Ажиллах хүчний хувьд сум дотоод ажилчдаасаа хоёр хүн гаргасан. Цагийн хувьд, нийтийн худалдааны цагийн хуваарийн дагуу ажиллуулна” гэж Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Мөнхбат хариуллаа.

                                                                                                                                                         Архангай аймаг: Л.Булган

 

Холбоотой мэдээ