Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-18 17:28:15
Дархан-Уул / МОНЦАМЭ / Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймаг дахь Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газар хамтарч иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс энэ сарын гуравнаас эхлэн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийтдээ 100 гаруй сая төгрөгийн төсвөөр аймгийн хэмжээнд ногоон байгууламжийн ажлыг эхлүүлээд байна.
Нийтдээ 6000 метр квадрат талбайг нөхөн сэргээж байгаа бөгөөд тус талбайд 1000 ширхэг мод тарихын зэрэгцээ зүлэгжүүлж байна. Энэхүү 100 сая төгрөгийн 73 сая төгрөг нь хашаажуулах ажилд зарцуулагдах бол үлдсэн 27 сая төгрөг нь газар шорооны ажил болон ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлтэд зарцуулагдана. Тиймээс иргэн бүхэн ногоон байгууламжаа хайрлан хамгаалж ургах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна” гэж аймгийн НААҮГ-ын тохижилтын инженер Д.Ханджаргал ярилаа.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ