12,1 мянган тэтгэвэр авагчийн хувийн хэргийг шалган баталгаажуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, агентлаг, газар, хэлтсүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх зорилгоор тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх зорилгоор “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг Архангай аймгийн хэмжээнд зохион байгуулсан байна.
Аяны хүрээнд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа 12,1 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолтын хувийн хэргийг шалган баталгаажуулжээ. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд тэтгэврийн тогтоолтоо шалгуулах хүсэлтээ өөрийн биеэр гаргаж хандсан 390 иргэний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэв.
Аяны үр дүнд урьдчилсан байдлаар 937,4 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, үүнтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрэм, журмыг шинэчлэх саналыг боловсруулах, байцаагчдын хууль тогтоомжийн мэдлэгийг сайжруулах, тэдний ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх, тэтгэвэр авагчдын тоотой уялдуулан байцаагчийн норм, нормативыг шинэчлэн тогтоох, хэлтсүүдийн бүтэц, зохион байгуулалт, дотоод үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж гарчээ. Үүний дагуу аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс энэхүү үндэслэл шаардлагын дагуу тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн эхлүүлжээ.

Б.Гэрэлт-Од