“Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан охин оргожээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2017-05-18 10:20:44
АБУЖА./VOA/.Нигери улсад террорист үйл ажиллагаа явуулж буй лалын босогчдын “Боко харам” бүлэглэлийнхэнд хоёр жилийн өмнө хулгайлагдсан дунд сургуулийн сурагч охидын нэг нь барьцаалагчдаас оргон зугатаж эрх чөлөөтэй болжээ.

Ерөнхийлөгч Мухаммаду Бухаригийн хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгдэхдээ, Нигерийн цэргүүд охиныг олж нийслэл хотод авчирсан гэлээ.
 
“Боко Харам” бүлэглэл хоригдлуудыг сулласны хариуд барьцаанд авсан охидын 82-ыг сулласнаас хойш хоёр долоо хоногийн дараа энэ охин барьцаанаас зугатсан байна.

“Боко Харам” бүлэглэл 2014 онд Чибок хотын дунд сургуулийн дотуур байранд амьдардаг 276 охиныг хулгайлан авч явсан нь дэлхийн даяар олон сая хүний зэвүүцлийг хүргэсэн билээ.
 
10 дугаар сард 21 хүүхдийг суллаж, заримыг ганц нэгээр нь суллан явуулсан бол зарим нь барьцаанаас зугатсан байна.
 
Одоогийн байдлаар 100 гаруй охид барьцаанд байна.
 
Нигери улсын зүүн хойд нутгийг  “Лалын улс” болгон хувиргах зорилго тавьсан “Боко Харам”-ын 8 жилийн турш явуулж буй алан хядах ажиллагааны улмаас олон мянган хүн хүн амиа алджээ. Нигерийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энгийн иргэдийг эсэргүүцэл үзүүлэх аргагүй болгох, тэднийг айлган сүрдүүлэх зорилгоор зэвсэгт бүлэглэл охидыг барьцаанд авсан байна.
 
Х.Сарнай 

 

 

 


Холбоотой мэдээ