Эквадорт 5,5 тонн кокаин илрүүлэн хураан авчээ

Дэлхийд | Нийгэм
bars@montsame.mn
2017-05-17 09:41:36
МОСКВА./TASS/. Эквадорын цагдаа нар хар зах дээр 250 сая доллароор үнэлэгдэх 5,53 тонн кокаиныг хураан авчээ. Уг хар тамхийг Европ руу илгээхээр завдаж байсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. 

Хар тамхины наймаачдыг баривчлах, хар тамхийг илрүүлэн хураах ажиллагаа 5 дугаар сарын 12-нд явагджээ. Кокаиныг Эквадорын Ла-Либертед боомтоос гарч, Панамын сувгаар дамжин Испани руу явж байсан ачааны онгоцонд нуусан байжээ. Уг ачааны онгоцыг усан боомтоос гараад Номхон далайд явж байх үед нь саатуулсан байна. Хууль сахиулагчдын мэдээлснээр, хөлөг онгоцны багийнхан болон гэмт хэргийн бүлгийг толгойлж байсан Испани, Колумбын иргэдийг баривчилжээ.

Түүнээс гадна 5 дугаар сарын 12-ны өдөр Германы гаальчид Эквадороос ирсэн гадил жимс ачсан хөргөгчтэй чингэлэг дотроос 41 кг кокаиныг илрүүлэн хураан авсан байна. Энэ хар тамхийг Орос руу гаргах гэж байжээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ