Украины ерөнхийлөгчийн цахим хуудас кибер халдлагад өртжээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-05-17 09:15:32
КИЕВ. /ВВС/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн албан ёсны цахим хуудас Оросын “зохион байгуулалттай” кибер халдлагад өртжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газраас өчигдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, кибер халдлагын хариуд Оросын томоохон цахим хуудсуудыг Украинд хориглох тухай зарлигийг П.Порошенко гаргасан байна.

Гэхдээ кибер халдлагад Орос холбоотой гэдгийг нотлох баримтыг Киевийн эрх баригчид дэлгэсэнгүй.

Украины талын мэдэгдэлтэй холбогдуулан Оросын тал ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Украины ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэхдээ “нөхцөл байдлыг бид хяналтдаа авсан. Одоо цахим хуудас хэвийн ажиллаж байна” гэжээ.

Кибер халдлагын хариуд нэвтрэхийг хориглосон цахим хуудсуудын тоонд VK.com ба Одноклассники цахим хуудаснаас гадна Yandex хайлтын систем болон  Mail.ru цахим шуудан багтжээ.

Оросын эдгээр цахим хуудас болон хайлтын системийн хандалтыг хаахыг Украины холбогдох байгууллагад үүрэг болгожээ.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ