Цэцэрлэгийн хүүхдийн замын хөдөлгөөний мэдлэг сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-16 13:28:07
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Энэ жил цэцэрлэгийн хүүхдүүдийн замын хөдөлгөөний цагаан толгойн мэдлэг өнгөрсөн жилийнхээс илүү сайжирсан байгааг зохион байгуулагчдын зүгээс тодотгов.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний Цагаан толгой-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнийг Төв аймгийн “Гэмт хэрэгтэй тэмцэх салбар зөвлөл”-өөс хамтран зохион байгуулж байгаа гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.

Төв аймгийн бүсээс шалгарсан дөрвөн цэцэрлэгийн 50 гаруй хүүхэд оролцож, замын хөдөлгөөний мэдлэгээр өрсөлдөн дүнгээ гаргалаа. Тэмцээнд тэргүүн байрыг Баянчандмань сумын цэцэрлэг хүртсэн бол дэд байрыг Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэг шалгарлаа. Шагналт гуравдугаар байрыг Лүн сумын Цэцэрлэг эзэлж замын хөдөлгөөний мэдлэгээрээ манлайлсан байна.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ