Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-14 18:53:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга гурав хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгсөн.

Түүний баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий хороо хянаж үзээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авсан гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн байна.

Ингэснээр нэр дэвшигч Х.Баттулгад сонгуулийн төв байгууллагаас энэ сарын 27-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах юм.
Б.Туул
Холбоотой мэдээ