Иргэд өрхийн эмнэлгийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо.
Энэ үеэр Улиастай суманд нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан өрхийн эмнэлгүүд ашгийн төлөө бус аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай гурван талт гэрээтэй ажиллаж байгаа талаар мэдээлэв. Мөн Улиастай сумын 705 иргэнээс өрхийн эрүүл мэндийн төвийн хүртээмжийн талаар санал асуулга авсан талаар дуулгалаа.
Санал асуулгаар иргэдийн 70 хувь нь өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг, яаралтай үзүүлэх тусламжийг 65.4 хувь нь хангалтгүй гэж үзжээ. Өрхийн эмнэлгүүдийн хүнд хүрэх үйлчилгээ нь хангалтгүй байгаа. Шинэ төгсч ирсэн эмч нар голдуу ажилладаг болоод ч тэрүү зарим эмчилгээ, үйлчилгээг хангалтгүй өгч байгаа гэв. Харин яаралтай түргэн тусламжийн дуудлага өгөхөд цагтаа ирдэггүй, зарим үед иргэд өөрсдөө очиж үйлчилгээ авдаг тухай ярилаа. Мөн судалгаанд оролцсон иргэдийн 64.2 хувь нь өрхийн эмнэлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Б.Мягмарсүрэн