Завханы малчин өрхийн 60 орчим хувь нь автомашинтай судалгаа байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-12 23:37:15
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд 2017 оны тавдугаар сарын байдлаар 12700 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Энэ нь нийт өрхийн 60,9 хувь буюу 10 өрх тутмын зургаа нь тээврийн хэрэгсэлтэй гэсэн үг юм. Үүнээс малчин өрхийн 58,9 хувь нь авто машинтай 63,7 хувь нь мотоцикльтэй байгаа нь баруун бүсийн түвшинөөс 5,1 хувиар дээгүүр үзүүлэлттэй байгаа юм.  Сүүлийн таван жилийн судалгаагаар жилд дундажаар 500-800 тээврийн хэрэгсэл нэмэгдэж бүртгүүлдэг байна.
Мөн аймагтаа бүртгэлгүй Улаанбаатар болон өөр аймагт бүртгэлтэй машин эзэмшдэг 130-аад иргэн байгаа гэсэн судалгаа байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ