А.Цогцэцэг: Хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн заавар үндэслэн олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хүүхдийн эхийн сүүгээр хооллох асуудлыг хуульчилсан Нялх балчир хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг баталлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Хууль батлагдаад 11 жил хэрэгжсэн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна. Тиймээс хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болж, ийн нэмэлт өөрчлөлт оруулав.
Уг хууль батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодруулав.
-Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар гарах үр дүнгийн талаар юу хэлэх вэ?
-Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад эхийн сүүгээр хүүхдийг хооллохын ач холбогдлыг ээжүүд илүү ойлгож, энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн, олон өөрчлөлт шинэчлэл хийлээ. Эхийн сүүг орлодог бүтээгдэхүүн гэж дэлхийн хаана ч байхгүй. Эхийн сүү гэдэг дархлааг дэмждэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг, олон менирал бодис агуулсан бүтээгдэхүүн. Нөгөөтэйгүүр халдварт орчноос урьдчилан сэргийлэх, рахит, сульдаа, хоол тэжээлийн дутагдал гэх асуудал бүгд эхийн сүүн хооллолттой холбоотой. Жилээс жилд багасч байгаа эхийн сүүн хооллолтыг дэмжих, идэвхжүүлэх хуулийн орчныг бүрдүүлж өглөө.

-Хөхний сүү багатай ээжүүд л голчлон нэмэлт тэжээл хэрэглэдэг. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
-Сүү багатай, халдварт өвчтэй, хүүхдээ төрүүлээд нас барсан зэрэг хөхний сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд эмчийн зааврыг үндэслэн нэмэлт бүтээгдэхүүнээр хооллоно. Гэхдээ чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хооллох зарчмын заалт орсон. Мөн хөхний сүүний банкуудыг төрөх эмнэлгүүдэд байгуулж эрүүл хүүхэд өсөн бойжих нөхцлийг бүрдүүлнэ. Энэ мэт хөхний сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд хууль эрхзүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар тусгайлсан заалт бий.
-Худалдааны байгууллагуудад хяналт тавих шаардлага үүснэ. Нэмэлт бүтээгдэхүүнийг жороор олгох уу?
-Худалдааны байгууллагууд энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн хуульд тусгана.
-Гар дээрээс нэмэлт бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол их байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Үүнд хил, гаалийн тусгайлсан хяналт тавина. Өөрөөр хэлбэл нэмэлт бүтээгдэхүүнүүд иргэдэд ямар нэгэн сэдээлт, сурталчилгаа өгөхгүй байх ёстой. НҮБ-ын Хүүхдийн хоол тэжээлийн хуулийн концепц энэ хуульд орж байгаа учир зохицуулалт давхар мөрдөгдөнө.
-Хөхний сүүгээр хооллож байгаа эсэхийг хэрхэн хянах вэ?
-Хууль, хяналтын болон бусад байгууллагууд хэрхэн хяналт тавих талаар өргөн хүрээнд зохицуулсан. Ер нь 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн өгөхгүй гэдгийг хуульд заасан. Тэгэхээр дэлгүүрүүдэд зардаг +4, +6 сар гэсэн бүтээгдэхүүнүүдийг худалдаалахгүй болно.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ