Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Уг хуулийн төсөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг танилцуулах, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүх, прокурорт дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна.
Мөрдөгч гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргахаар заажээ.
Анхны хэлэлцүүлгээр одоо Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Н.Туяа