Казахстаны төр ахмад дайчин тус бүрт 1570 доллар олгожээ

Дэлхийд | Нийгэм
bars@montsame.mn
2017-05-10 13:52:25

АСТАНА./КАЗИНФОРМ/. Эх орны дайнд оролцсон ахмад дайчдад нэг удаагийн тэтгэмж олгосон хэмжээгээрээ энэ онд Казахстан улс тэргүүллээ. Энэ тухай “Казинформ”-ын сурвалжлагч currenttime.tv-ийн мэдээг иш татан уламжиллаа.

Тус телевизийн мэдээлснээр, Казахстаны ахмад дайчин тус бүрт нэг удаагийн тэтгэмж болгон 1570 доллар олгосон нь ОХУ-ынхтай харьцуулахад 10 дахин их байгаа юм. Оросын ахмад дайчинд 171 доллар олгосон байна. Энэ үзүүлэлтээр тус улс жагсаалтын 7 дугаарт орлоо.

Уг жагсаалтад Украин /45 доллар/ болон Туркменистан /26 доллар/ сүүл мушгижээ.
О.Барс 

 

 


Холбоотой мэдээ