Германд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2017-05-10 13:21:51
БЕРЛИН. /ВВС/. Улс төрийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийг хөнөөхөөр төлөвлөж байсан хэргээр Германы холбогдох албаны хүмүүс  өчигдөр буюу мягмар гарагт  хоёр этгээдийг баривчилжээ.

Армийн хоёр алба хаагч  хуйвалдан халдлага үйлдэх гэж байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Прокуроруудын мэдэгдсэнээр, хэт давруу үзлийн нөлөөнд автсан сэжигтнүүд нь дүрвэгчид болон улс төрчид, тэдний дотор Германы Ерөнхийлөгч асан Йоахим Гаук, Хуульзүйн сайд Хейко Маас нарыг онилон халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.

Энэ хэргийн улмаас "Германы зэвсэгт хүчнийхний дунд  барууны үзэлт хэт даврагчид шургалан орсон" гэх яриа тус улс даяар тархжээ.

Канцлер Ангела Меркелийн санаачилсан “Нээлттэй хаалга”-ны бодлогын улмаас Германд хэт давруу үзэлтнүүд шургалсан гэж германчууд үзэж байна. Тус улс уг бодлогын хүрээнд 2015 онд 1 сая гаруй цагаач, дүрвэгчийг хүлээж авсан билээ.
 
Г.Доржханд


 
Холбоотой мэдээ