Малайзын гаальчид 2 сая доллароор үнэлэгдэх хуягт гүрвэлийн хайрс илрүүлжээ

Дэлхийд | Сонин хачин
bars@montsame.mn
2017-05-09 14:31:50

ЛОНДОН./BBC/. Куала Лумпурын хотын нисэх онгоцны буудлын гаалийн албаныхан сүүлийн долоо хоногт панголин гэдэг хуягт гүрвэлийн 700 кг хайрсыг илрүүлэн хураажээ.

Эдгээр хайрс нь 2 сая орчим доллароор үнэлэгдэж байгаа ба гаалийн ажилтны хэлснээр, хоёр багц ийм хайрсыг Африк тивээс Дубай хотоор дамжуулан Малайзад нууцаар оруулахаар завдсан байна. 

Хуягт гүрвэлийн хайрсыг хил давуулан хууль бусаар наймаалах нь өргөн тархсан нууц бизнес юм. Учир нь Азийн олон оронд хуягт гүрвэлийн хайрсыг ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр ашигладаг аж. 
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ