Д.Трамп анхны айлчлалаа Ойрхи Дорнод болон Европт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-05 17:17:45
ВАШИНГТОН. /VOA/. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар хилийн чанад дахь анхны айлчлалаа энэ сарын сүүлчээр Ойрхи Дорнод болон Европын улсуудад, тэдгээрийн дотор Саудын Арави, Израильд хийнэ.

Д.Трамп өчигдөр Цагаан ордонд энэ тухайгаа мэдэгджээ.

Цагаан ордны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Саудын Аравид айлчлах үеэрээ Д.Трамп тус улсын хаан Салман бин Абдулазиз болон хөрш орнуудын удирдагчидтай уулзаж, “Лалын улс” тэргүүтэй хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх арга зам болон Ирантай холбоотой асуудлыг хэлэлцэх аж.

Терроризмтой тэмцэхийн тулд исламын шашинт холбоотон орнуудтай хамтран ажиллах үндэс суурийг тавихын тулд би Ойрхи Дорнодод айлчлах гэж байна Ерөнхийлөгч Д.Трамп хэлжээ.

Саудын Аравид айлчилсныхаа дараа Д.Трамп Изралийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нартай уулзана. Тэдний хэлэлцээний гол сэдэв нь Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээ байх болно.

Үүний дараа АНУ-ын төрийн тэргүүн Ватиканд айлчлан Ромын пап Францисктай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Харин дараа нь тэрбээр Бельгид болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалт болон Италид болох “Их-7” бүлгийн уулзалтад тус тус оролцоно.
Г.Доржханд


Холбоотой мэдээ