Малын бэлчээрт тарж хөглөрсөн гялгар уутыг түүж устгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-04 22:24:05
Дундговь/МОНЦАМЭ/ Энэ амралтын өдөр Мандалговь хотын бүх албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид хогийн хаягдлын их цэвэрлэгээ хийнэ. Ингэхдээ Мандалговийн хог хаягдлын төвлөрсөн цэгээс малын бэлчээрт тарж хийссэн гялгар уутнуудыг түүж цэвэрлэх юм байна.
Бараг бут болгоны толгойд орооцолдон хөглөрсөн гялгар уут аймгийн төвөөс урагш 5- 6 км- т 12 га орчим талбайг эзэлж байгаа бөгөөд нийтийн хүчээр үүнийг түүж цэвэрлэн устгана гэж Хот тохижилтын албаны дарга Д. Мөнхцоож хэлсэн юм. Нийтийн их цэвэрлэгээнд 92 байгууллага, аж ахуйн нэгжийн 2700 орчим ажилтан албан хаагч оролцоно. Байгууллага бүрт цэвэрлэх талбайг хуваарилан өгөх ажээ.
Малын бэлчээрт хийсч хөглөрсөн хог хаягдлыг ийнхүү түүж, устгаад ойрын хугацаанд хогийн төвлөрсөн цэгийг булж, хөрсжүүлэх ажлыг эхлэх юм байна.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ