Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 08:23:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдаанаар 13 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Авто замын тухай, Хог хаягдлын тухай болон Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг багтжээ.

Мөн Баяжуулсан хүнсний тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай,  Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай", "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" тог тоолын төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төрийн албаны тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэхээс гадна “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ