Венесуэльд төсвийн ажилтнуудын цалинг 60 хувиар нэмэгдүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС./BBC/. Венесуэль улсын Ерөнхийлөгч Николас Мадуро цалингийн доод хэмжээ, тэтгэвэр болон төсвийн байгууллагуудын ажилтнуудын цалинг 60 хувиар нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргалаа.
“Цалингийн доод хэмжээ, тэтгэвэр болон төсвийн бүх байгууллагын ажилтнууд, эмч, сувилагч, цэрэг болон цагдаагийн албан хаагчид, гал сөнөөгчид болон багш нарын цалинг 60 хувиар нэмэгдүүлэх тухай шийдвэрийг би гаргалаа” гэж Ерөнхийлөгч телевизийн VTV сувгаар үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Ингэснээр цалингийн доод хэмжээ 20 мянган боливар болж нэмэгдсэн бөгөөд ийм хэмжээний мөнгө нь хар зах дээр 50 доллартай тэнцэх юм.
Валютын бодит болон албан ханшны зөрүүг ашиглан бусад орны дамчид боливарыг хямдаар худалдан аваад албан ханшаар эргүүлэн зардаг байна.
Хэдхэн хоногийн өмнө Венесуэлийн сөрөг хүчнийхэн мэдэгдэл гаргаж, 5 дугаар сарын 1-ний өдөр орон даяар жагсаал цуглаан хийнэ гэдгээ зарласны дараа Ерөнхийлөгч дээрх мэдэгдлийг хийлээ.
Тус улсад дэгдсэн улстөрийн хямрал эдийн засгийн нөхцөл байдлын улмаас улам даамжирч байна. Эрчим хүчний хангамж тасалдаж, наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол бий болжээ. Олон улсын валютын сангийн /ОУВС/ тооцоолсноор, ирэх 2018 онд Венесуэльд инфляцийн түвшин 1660 хувьд хүрэх төлөвтэй байна.

Х.Сарнай