"Даатгуулагч таны төлөө" сарын аян явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-29 22:31:55
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс “Даатгуулагч таны төлөө” сэдэвт аяныг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулдаг. Энэ жил уг аяны хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлээд байна. Тухайлбал Ажил олгогчдын зөвлөлгөөнийг зохион байгуулж, “Шилдэг шимтгэл төлөгч” аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан шалгаруулан урамшууллаа.
Иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын багц хуульд орсон өөрчлөлтүүд, ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдлээс хэрхэн хамгаалах талаар  сургалтуудыг зохион байгуулж байна. 
Мөн 4-р сарын 28-ны өдөр “Нээлттэй хаалга”-ны өдрийг  харилцагч эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч иргэдэд газар дээр нь үзүүлж заавар зөвлөмж өгөхөөс гадна иргэдийн дунд “АХА”, “Би чадна” зэрэг хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа. Энэ үеэр БОЭТ-өөс даралт үзэх, сахар хэмжих, даралт, зүрх судас, сахарын өвчтэй хүмүүст зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж, эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эрх бүхий Эм хангамж ХХК, Мон-Ургамал ХХК, Намуу-Энх ХХК, Эм-Гоо ХХК эмийн сангууд үйл ажиллагаагаа танилцуулсан ба Эм-Гоо ХХК  нь 45-аас дээш насны хүмүүст ясны сийрэгжилтийг  үнэ төлбөргүй оношлох эрхийн бичиг олголоо.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ