Төл бойжилт 96,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-29 22:23:05
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймагт 2017 онд 2 сая, 92 мянган эх мал төллөхөөс 4 дүгээр сарын 26-ны байдлаар нийт эх малын 68.8 хувь буюу 1 сая 440  мянган эх мал төллөж, 1 сая 399 мянган төл бойжиж байна. Үүнээс: 3579 ботго, 14063 унага, 31326 тугал,  744,6 мянган хурга, 605,6 мянган ишиг бойжиж, төл бойжилт 96,9 хувьтай байгаа аж.
Төл малын зүй бус хорогдол Гучин-Ус, Богд, Тарагт, Уянга, Баруунбаян-Улаан, сумдад их байгаа юм. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд 14098 том мал хорогдсоноос тэмээ 12, адуу 317,  үхэр 389, хонь 4844, ямаа 8536 тус тус хорогдсон нь оны эхний нийт малын 0.27  хувийг эзэлж байна.  Зүй бусаар хорогдсон малыг ихэвчлэн төлөг, борлон эзэлж байгаа ба хорогдол Гучин-Ус, Тарагт, Богд, Уянга, Баруунбаян-Улаан сумдад түлхүү гарч байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ