1100 орчим га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-28 22:36:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хаврын тариалалтын хүрээнд Баянхонгор аймагт 12.5 га-д үр тариа, 272 га-д төмс, 177 га-д хүнсний ногоо, 600 га-д тэжээлийн ургамал, нийтдээ 1100 орчим га-д тариалалт хийнэ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хэсэгчилсэн байдлаар 0.5-10 хувийн өсөлттэй дүн.

Баянхонгор аймаг төмсний үрийн нөөцөө бүрэн татсан бөгөөд энэ намрын ургац хураалтаар тус аймаг өөрийн төмсний хэрэгцээгээ бүрэн хангах юм. Мөн хүнсэнд хэрэглэж буй ногооны нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч энэ жил хүрэн манжин, сонгинын тариалалтын хувь хэмжээг өсгөхөөр болжээ.
Түүнээс гадна сонгино тариалалтад нэг га талбайг бэлтгэж, энэ жил туршилтаар тариалах аж. 
                                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ