Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сарын аян хаалтаа хийв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-28 16:33:57
Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 4 дүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон зарлаж олон ажил арга хэмжээг зохиодог. Сарын аяны хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо  хамтран 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 200 гаруй иргэдэд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үзлэг шалгалт хийн, газар дээр нь заавар зөвлөмж, чиглэл өгч ажилласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлд заасны дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Шалгалтаар Багшийн сургууль  1382.0  мян.төгрөг, ЭБЦТШ Төрийн өмчит үйлдвэрийн газар 57,6 мянган төгрөгийг төлсөн таатай мэдээ байна.

Мөн үзлэг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагууд ХАБЭА-н зөвлөлтэй болж, тодорхой хэмжээний хөрөнгийг ХАБЭА-н арга хэмжээнд зарцуулсан байжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал зөвхөн сарын аянаар хязгаарлагдахгүй цаашид бүх аж ахуйн нэгж байгууллага хууль тогтоомж дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг ХХҮГ-ын мэргэжилтэн хэлж байлаа. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ