Баасан гарагийг “Эрүүл мэндийг дэмжих өдөр” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-27 08:09:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэн ажиллах талаар онцгой анхаарал хандуулан аймгийн хэмжээнд долоо хоног бүрийн Баасан гарагийг “Эрүүл мэндийг дэмжих өдөр” болголоо.
Өглөөний гимнастикийг хийж хэвшүүлэх, “АТМ” буюу архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байрны дасгалыг албан байгууллагуудын албан хаагч нарт зааж сурган хийлгэж хэвшүүлэх, эрүүл аж төрөх талаар сургалт сурталчилгаа хийхээр болжээ.
Нийгмийн бүлгүүдэд зориулсан сургалтыг тогтмол хийхээс гадна “Орчны эрүүл мэнд-бидний ирээдүй” сэдэвт ажил зохиож байгууллага бүрийг орчны эрүүл ахуйг сайжрууулах, цэвэрлэгээ хийлгэхээр ажлын удирдамж гаргасан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ