Ким Жөн Ун цэргийн сургуулилтыг биечлэн удирджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-26 08:58:05
ПХЕНЬЯН./TASS/. БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жөн Ун цэргийн дээд командлагчийн хувиар тус улсын зүүн эрэгт болсон байлдааны буудлагатай өргөн хэмжээний цэргийн сургуулилтыг биечлэн удирджээ. 

Уг сургуулилтыг мягмарт гарагт Солонгосын Ардын арми /САА/ үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулсан хийсэн гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээллээ. Цэргийн сургуулилтад шумбагч хөлөг онгоц, бөмбөгдөгч онгоцууд болон 300 гаруй өөрөө явагч их буу оролцсон байна.

Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун цэргийн сургуулилтын талбайд хүрэлцэн ирэхэд түүнийг САА-ийн Улс төрийн ерөнхий газрын дарга, дэд маршал Хуан Бён Со угтан авчээ. Цэргийн сургуулилт дууссаны дараа Ким Жөн Ун “дайсны хөлөг онгоцуудыг бүгдийг нь амжилттай устгасан" шумбагч хөлөг онгоцны багийнхан болон нисэгчдэд баяр хүргэжээ. “Сүүлийн 85 жилийн хугацаанд БНАСАУ-ын хувьсгалт арми хамгийн орчин үеийн цохилтын зэвсэг техникээр тоноглогдсон дийлдэшгүй хүчтэй зэвсэгт хүчин болж хувирсан” гэж Умард Солонгосын төрийн тэргүүн хэлснийг KCNA агентлаг уламжиллаа.
О.Барс 

 


Холбоотой мэдээ