Аргентинд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-25 12:40:48

МОНТЕВИДЕО. /RIA Novosti/. Аргентинд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль ням гарагт болно.

Аргентины иргэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Депутатуудын танхимын гишүүдийн талыг, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэгийг болон "Parlasur"-ийн /"Mercosur" эвслийн парламент/ 43 депутатыг сонгоно. Үүнээс гадна, тус улсын Буэнос-Айрес, Катамарка, Чубут, Энтре-Риос, Формоза, Жужуй, Ла-Пампа, Мисионес, Сан-Хуан, Сан-Луис, Санта-Крус гэсэн 11 мужийн захирагч, дэд захирагч, хууль тогтоох байгууллагын сонгууль болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь Буэнос-Айрес мужийн захирагч Айрес Даниэль Сциоли, Буэнос-Айрес хотын дарга Маурисио Макри, депутатууд болох Серхио Масса, Николас дель Каньо, Маргарита Столбисер, сенатын гишүүн Альберто Родригес Саа нар юм.

Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөгчид сонгогчдоос дор хаяж 45 хувийн дэмжлэг авах ёстой юм. Хэрэв сонгогчдын 40 хувийн саналыг авсан тохиолдолд сонгуулийн хоёр дахь шатыг явуулахаас зайлсхийхийн тулд ойр өрсөлдөгчийнхөө авсан саналаас 10 хувиар илүү байх ёстой. Хэрэв шаардлага гарвал хоёр дахь шатны сонгуулийг 11 дүгээр сарын 22-нд явуулна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ