Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдэд ээлтэй орчин бүрдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-23 20:43:55
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг  Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн  тусламжтайгаар тохижуулна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын зохицуулагч Вейсэл Чифтжи нар “Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн нэгжийн тохижилтын ажил”-ын төслийн хэлэлцээрт энэ сарын 21-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. Тус байгууллагатай Сэлэнгэ аймаг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Тодруулбал Шаамар суманд Зөгийн зоорь барих, Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг байгуулах зэрэг ажлыг нэрлэж болно. Харин өнгөрсөн онд хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт байгуулсан байгаа. Харин энэ удаа тус тасагт шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн үйлчилгээг чанартай түргэн шуурхай хүргэх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой алхам болж байгаа юм.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ