Завханд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын 15 сул ажлын байр нөхөгдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-21 21:10:15
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт боллоо.
Тодруулбал УИХ-ын 2003 оны 13-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14-р тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтын шалгалтыг авчээ.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх БСУГ-ын даргын, ГХБХБГ-ын даргын, ХХААГ-ын даргын гэхчлэн зургаан албан тушаал, Ургамал, Улиастай гэхчлэн 10 сумын ЗДТГ, болон ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг тус тус сонгон шалгаруулсан байна. Нийт 16 ажлын байранд 31 иргэн бүртгүүлж өрсөлдсөнөөс 15 ажлын байранд 23 иргэн тэнцжээ. Сонгон шалгаруулалтанд оролцсон найман иргэн сорилын шалгалтандаа тэнцээгүй гэдэг мэдээллийг өглөө. Ингэснээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын 15 сул ажлын байр нөхөгдөж байгаа ажээ.  
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ